Гол мөрөн үерийн түвшинг давсан учир ард иргэдийг болгоомжлохыг АНХААРУУЛЛАА

1 003
 
Монгол орны зарим гол, мөрний усны түвшин нэмэгдэж, үерлэсэн учир гол дагуу суурьшсан ард иргэд, эрэг дагаж агаар салхинд гарсан хүмүүсийг болгоомжтой байхыг анхаарууллаа.
Тодруулбал, Онги гол Сайхан-Овоо сум орчимд усны түвшин 65 см нэмэгдэж, үерийн түвшинг давлаа. Ерөө, Онон, Орхон, Онги гол эргээ халин үерийн аюултай түвшинг 5-15 см, Урдтамир, Хойттамир, Хөгшин Орхон, Орхон, Байдраг, Шаргалжуут, Таац, Онги, Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Шарын гол, Хэрлэн, Халх зэрэг голууд үерийн түвшинг 10-80 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.  
Эх сурвалж: ЦУОШГ, Гадаргын усны судалгааны хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn