Фэйсбүүк Афганистанаас гарахыг хүссэн 175 афган иргэнд тусалжээ

280

Фэйсбүүк компани өөрсдийн ажилчдыг оролцуулаад нийт 175 афган хүнийг Афганистанаас гаргахад тусалсан хэмээн мэдэгджээ. Энэ дунд Фэйсбүүк компанийн хэд хэдэн ажилчид багтсан гэж Axios сонин олон нийтийн сүлжээний хэвлэлийн төлөөлөгчөөс иш татан мэдээлэв.

Фэйсбүүк ажилтнуудаа Афганистанаас хил давуулахдаа Талибанууд Засгийн эрхэнд гарсны дараа тус улсыг орхихыг хүссэн сэтгүүлчдийн багтсан хүмүүсийг хамт Мексикт хүргэсэн байна.  Мексикийн Засгийн газрын удирдлага, АНЭУ энэ ажиллагааг дэмжсэний ачаар сэтгүүлчдийг Мексикт угтан авлаа гэж Фэйсбүүкийн төлөөлөгчийн мэдэгдэлд дурджээ.

Мексикийн Засгийн газар лхагва гарагт “Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнууд, идэвхтнүүд, бие даасан сэтгүүлчид болон тэдний гэр бүлээс бүрдсэн 175 афганистаны бүлэг эх орондоо ирсэн болохыг баталгаажуулсан мэдэгдэл гаргажээ. Энэ бүлэгт 75 хүүхэд байсан гэнэ.

Эх сурвалж: РИА

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn