Багахангай, Баянгол дүүргийн зарим орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэв

477
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдөр /2021.10.27/-ийн хуралдаанаар зарим орон сууцын бүртгэлийн асуудлыг шийдвэрлэлээ. Тодруулбал, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 129 айлын орон сууц нь 1972 онд Оросын цэргийн ангийн алба хаагчдын орон сууцны зориулалтаар ашиглалтад орсон. 2019 оноос улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийсэн бөгөөд энэ оны зургадугаар сард ашиглалтад оруулжээ. Харин өчигдөр уг орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Цаашид “Нийслэлийн Орон сууцны корпораци”-д шилжүүлэн нийслэлийн зорилтод бүлгийн иргэдэд түрээслэх, түрээслээд өмчлөх зэрэг төслийн хүрээнд иргэдэд олгох аж. Мөн Баянгол дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Май таун” хотхонд хоёр орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэн авав.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn