Сэрэмжлүүлэг: Замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг шалгана уу

220


Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг ОБЕГ-аас анхаарууллаа.
2021 оны 11 дүгээр сарын 18-ны 20 цагаас 11 дүгээр сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
СҮХБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
2021 оны 11 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 24-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:
20-нд нийт нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. 20-нд салхи секундэд 8-13 метр хүрч цасан шуурга шуурна. Бусад хугацаанд салхи  секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө 15-20, өдөртөө 5-10 градус хүйтэн  байна.
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цасан шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn