Умард, Өмнөд Солонгос харилцан анхааруулах гал нээжээ

344
БНСУ-ын зүгээс анхааруулах гал нээсний хариуд БНАСАУ зэрэг галлагч тийрэлтэт системээр гал нээв гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ Солонгосын ардын армийн мэдэгдлээс эш татан мэдээллээ. “Солонгосын ардын армийн Ерөнхий штаб дайсны хөлөг онгоцыг ухруулахын тулд зэрэг галлагч тийрэлтэт системээс 10 удаа галлах тушаал өгсөн" гэж KCNA мэдээлсэн байна. 
 
Даваа гаргийн өглөө БНАСАУ-ын хөлөг онгоц Шар тэнгист хоёр улсыг заагладаг хилийн шугамыг давсны дараа БНСУ-ын цэргийнхэн хэд хэдэн удаа анхааруулах гал нээсэн гэж “Yonhap” агентлаг урьд нь мэдээлсэн юм. БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр, энэ үйл явдал Өмнөд Солонгосын Пэннёндо арлаас холгүй болжээ. 
 
Д.Жаргал 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn