Украинаас дүрвэгсдийн тоо 8 саяд дөхжээ

289

ЖЕНЕВ. /UNHCR/.
 НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газраас “Украины дүрвэгсдийн нөхцөл байдал”-ын талаарх шинэ тайлангаа лхагва гарагт танилцуулжээ. 
2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украинаас нийтдээ 7.915.287 хүн Европын 44 улс руу дүрвэн гарсан байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд дүрвэгсдийн  тоо 18 462-оор нэмэгджээ.
 
Тайланд дурдсанаар, 2022 оны хоёрдугаар сарын 24-нээс 2023 оны нэгдүгээр сарын 3-ны хооронд хамгийн олон дүрвэгч хүлээн авсан улсуудын тоонд ОХУ (2.852.395),  Польш  (1.553.707),  Герман  (1.021.667), Чех (476.025), Итали (173.231), Испани (164.705), Их Британийн Нэгдсэн Вант Улс (152.200), Болгар (148.451), Франц (118.994), Румын (106.786), Словак (105.205) Молдова (102.103) орж байна. Бусад улс оронд дүрвэгсдийн тоо 100 мянгаас хэтрэхгүй байгаа аж. 
 
Дүрвэгсдийн 3.2 сая нь дүрвэгчийн статус хүссэн өргөдөл гаргасан бол 4.9 сая нь тухайн улсын түр хамгаалалт ба дэмжлэг туслалцааны хөтөлбөрт хамрагдаж байна.
 
Түүнчлэн Дээд комиссарын газрын тайланд мөн 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш хөрш орнуудын хилээр Украины нийтдээ 17.1 сая иргэн дүрвэн гарсан бол 9.1 сая нь эх орондоо буцсан гэж дурджээ.
 
Д. ОдонЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn