Хятадад авлигач генералыг цаазална

207

Хятадын Жилинь мужийн Чанчунь хотын Ардын шүүх Улсыг аюулаас хамгаалах яамны намын хорооны гишүүн асан Лю Яньпинд хоёр жил хойшлуулах цаазын ял оноожээ. Энэ талаар Хятадын Төв телевиз мэдээлсэн байна. 
 
Яньпинийг 34,5 сая долларын авлига авсан гэж буруутгажээ. Улмаар түүний улс төрийн бүхий л эрхийг хасаж, өмчийг нь хураах шийдвэр гаргасан байна. Хэрэгтэн гэм буруугаа хүлээж, мөрдөн байцаах ажилд хамтран ажиллаж, авлигад авсан бүх мөнгөө эргүүлэн өгснийг шүүх харгалзан хоёр жил хойшлуулах цаазын ял оноожээ.
 
Ингэснээр хойшлуулсан хоёр жилийн хугацаанд Яньпин гэмт хэрэг үйлдэхгүй бол цаазын ялыг нь хугацаанаасаа өмнө суллагдах эрхгүй бүх насаар нь хорих ял болгон өөрчлөх аж. 
 
Хятадын Төв телевизийн мэдээлснээр, Лю Яньпин нь 2001-2022 оны хооронд төрөл бүрийн албан тушаал хашиж байсан бөгөөд энэ хугацаанд мөнгө, үл хөдлөх хөрөнгийг авлига болгон авдаг байсан гэнэ.
 
Яньпин сүүлийн үед цаазын ял сонссон хоёр дахь албан тушаалтан юм. Өмнө нь нэгдүгээр сарын зургааны өдөр Ляонин мужийн улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга асан Ли Вэньсид мөн л авлигын хэргээр цаазын ял оноож байв. 
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/546344
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn