Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна

379
Билгийн тооллын зуны эхэн сарын энэ өдрүүдэд БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР тохиож байгаа билээ. Энэхүү дүйчин өдрүүд нь шинийн 1-15ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд Гэвш лам Дэнгела шинийн 3,4-ний  /2020.05.25,26/ өдрүүдэд Баянзүрх дүүргийн зорилтод бүлгийн өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй залуу гэр бүл болон хүүхэд багачуудад сүсэгтэн олон шавь нарынхаа хамт гарын бэлгээ гардууллаа.
Тэрээр жил бүрийн энэ өдрүүдэд сайн үйлсийн аян зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаа тус дүүргийн Засаг даргын Тамгын газар  нийгмийн ажилтны судалгаанд хамрагдсан 11 хорооны  11 өрх толгойлсон ээж, хөгжлийн бэрхшээлтэй залуу гэр бүлд хэрэгцээт хүнсний зүйл болон ахуйн хэрэглээний зүйлсээр тусалж, 111  хүүхэд багачуудад гутал хувцас, гарын бэлгийг өрх бүрээр зорин очиж халуун сэтгэлийн аяныг зохион байгууллаа.
Коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч дэлхий нийтийг айдаст автуулж буй энэ үед хүмүүн бид даян дэлхийн энх, амар, амгалангийн төлөө хичээнгүйлэн сүсэглэн залбирваас тэрхүү буян хэдэн мянгантаа арвижих билэгт сайн өдрүүд үргэлжилж байна. Тиймээс хүн бүр өөрийн бие сэтгэлдээ аливаа сайн сайхан бүхнийг бодож, өчүүхэн төдий тусыг амьтан бүхний сайн сайхны зориулах нь хүмүүн бидний эрхэм чанар оршино хэмээн Бухан багшийн сургаалд номлосон болохыг гэвш лам Дэнгела айлтгаж байлаа.
Мөн тэрээр Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд хандив болгож өнгөрөгч 3 дугаар сард Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст амны хаалт ,гар ариутгагч хандивлаж байсныг дуулгахад таатай байна.


















скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn