Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн 145 орноос 99 дүгээрт эрэмбэлэгдэв

131

Global Firepower судалгааны байгууллага 2023 оны байдлаар дэлхийн 145 улсын зэвсэгт хүчний чадавхыг 60 гаруй хүчин зүйлээр үнэлж, эрэмбэлжээ.
Ингэхэд Монгол улсын зэвсэгт хүчин 2.0263 Power Index оноогоор 99 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.
АНУ, ОХУ, Хятад, Энэтхэг, Их Британи, Өмнөд Солонгос, Пакистан, Япон, Франц, Итали улсууд жагсаалтын эхний 10 байранд эрэмбэлэгджээ.
Сүүлийн 10 байранд Панам, Төв Африкийн БНУ, Исланд, Сьерра Леон, Белиз, Суринам, Либери, Сомали, Молдов, Бенин, Бутан улсууд дараалсан байна.
Улс орнуудын бүрэн жагсаалттай энэ холбоосоор танилцах боломжтой.
зураг
Үүнээс гадна lobal Firepower бас дээрх улсуудын агаарын зэвсэгт хүчний чадавхыг үнэлсэн тусдаа жагсаалт гаргажээ.
Ингэхдээ тухайн улсын армид идэвхтэй ашиглагддаг сөнөөгч, бөмбөгдөгч, ачаа тээврийн, сургалтын гээд бүх төрлийн нисэх онгоц, нисдэг тэрэгний тоогоор эрэмбэлсэн байна.
Уг жагсаалтад Монгол улс 11 нисэх онгоцтойгоор 145 улсаас 125 дугаарт эрэмбэлэгджээ.
Жагсаалтыг тэргүүлсэн АНУ нийтдээ 13,300 нисэх онгоцтой байгаа бол дэд байранд орсон ОХУ үүнээс бараг гурав дахин цөөн буюу 4,182, гутгаар байранд орсон Хятад улс дөрөв дахин цөөн буюу 3,166 агаарын хөлөгтэй байна.
Агаарын зэвсэгт хүчний эрэмбийн бүрэн жагсаалттай энэ холбоосоор танилцаарай.
зураг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn