GenZ Loyalty урамшуулалт аян үргэлжилж байна

178
Голомт банк шинэ үеийн харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty оноотой урамшуулалт аяныг 2023.12.31-нийг дуустал хэрэгжүүлж байгаа билээ. Энэ аяны хүрээнд 7-26 насны хүүхэд, залуус The Color Card болон SocialPay ашиглах бүрдээ оноо цуглуулж, цуглуулсан оноогоороо сонгогдсон байгууллагуудын хөнгөлөлтийн купоноос авах боломжтой юм.
Оноо цуглуулах нөхцөл:
Welcome point – 10,000 оноо
  • The Color Card шинээр захиалж, идэвхжүүлсэн тохиолдолд
  • SocialPay аппликэйшний хэрэглэгч болсон тохиолдолд тус бүр 10,000 оноо
Transaction point – 1₮ тутамд 1 оноо
  • The Color Card-аар Голомт банкны ПОС дээр гүйлгээ хийсэн тохиолдолд
  • SocialPay аппликэйшний бүх төрлийн Виртуал картаар гүйлгээ хийсэн тохиолдолд
  • The Color Card болон SocialPay Виртуал картаар Netflix, Itunes, Spotify, Steam, Kindle-ийн эрх худалдан авсан тохиолдолд 1₮ тутамд 1 оноо бодогдоно.
Дээрх нөхцөлүүдийг биелүүлж урамшуулалт аянд оролцож буй харилцагчид өөрийн GenZ Loyalty оноог SocialPay аппликэйшний “Лояалти” цэс болон loyalty.golomtbank.com вэбсайтаас шалгах юм. Урамшуулалт аян хэрэгжиж эхэлснээс хойш нийт 6570 ширхэг купон задраад байгаа бөгөөд таны идэвхжүүлсэн купон он дуустал хүчинтэй байх тул та оноогоо идэвхтэй цуглуулаарай.
Хөнгөлөлтийн купон ашиглах байгууллагууд:
  • Urgoo Cinema
  • GS25
  • TomYo
  • Shoppy.mn
  • Ruby room
  • Panda bubble tea
  • Аз Хур номын их дэлгүүр
  • Mplus
  • Voo
  • ROC caffeine bar
  • Adidas хувцасны дэлгүүр
  • Cloud nine beauty
Бяцхан санамж:
  • 1 удаагийн гүйлгээнд дээд тал нь 500,000 оноо олгоно.
  • Хөтөлбөрийн туршид 1 харилцагч дээд тал нь 5,000,000 оноо цуглуулах боломжтой.
  • 1 купоныг 1 л удаа ашиглах боломжтой.
  • Гүйлгээ хийснээс 1 хоногийн дараа оноо бодогдож, Лояалти дансанд тань орно.
GenZ Loyalty урамшуулалт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг: 7515-1111,1800-1646
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn