Танилц: Хоёрдугаар сарын 1-н хүртэл малчдаас амьд хонь худалдан авах аж ахуйн нэгжүүд

168



Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан гарз, хохирол багатай даван туулах зорилгоор Иран улс руу мах экспортлогч аж ахуйн нэгжүүд малчдаас амьд хонь худалдан авч, халал аргаар бэлтгэн экспортолж эхэлжээ.

Тус ажлыг энэ оны хоёрдугаар сарын 1-н хүртэл орон даяар зохион байгуулах аж. Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд өдөрт 500-1,000 хонь хүлээн авах хүчин чадалтай бөгөөд доорх хуваарийн дагуу мал худалдан авах юм.

Тиймээс малчид, иргэд аймаг, сумын онцгой комисс болон үйлдвэрүүд рүү шууд хандахыг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас зөвлөлөө. Мөн бүх төрлийн махны квотыг цуцалж, агаарын тээврийн экспортыг сэргээснээр 2023 онд махны экспорт 80.4 мянган тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоосон байна. 

зураг

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn