Бэлчээрийн ургамлын гаралт ихэнх нутгаар хэвийн байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургаадугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу. Булган, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дорнодын ихэнх нутгаар хэвийн, бусад нутагт дунд байна.
Энэ арав хоногт салхины хурд тал хээр, уулархаг нутгаар түр зуур 18-25 м/с буюу аюултай үзэгдлийн, Булганы Сэлэнгэ, Баянхонгорын Богд, Сүхбаатарын Дарьгангад 28-32 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.
Харин агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-3.8 градусаар дулаан, хур тунадас 30 орчим хувьд олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу, 70 гаруй хувьд дунджаас бага орсон байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн