Криптовалютын салбарыг дэмжихээ Д.Трамп амлажээ

175

НЭШВИЛЛ, 2024 оны долоодугаар сарын 28 /ВВС/.
Сонгуульд ялсан тохиолдолд Ерөнхийлөгчийн албан тушаалыг авсан эхний өдрөө Үнэт цаас, биржийн комиссын даргыг /SEC / ажлаас нь хална гэж Дональд Трамп мэдэгджээ.

Тэрбээр Bitcoin 2024 криптовалютын асуудлаарх бага хуралд оролцогчдод хандан ийнхүү хэлсэн байна.

БНН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Трамп криптовалютын зах зээлднөлөө бүхий хүмүүс цугларсанбагахуралд оролцож, 45 минутын турш үг хэлэхдээ, Ардчилсан нам болон дэд ерөнхийлөгч К.Харрисын криптовалютын талаар явуулж буй үйл ажиллагааг шүүмжилжээ.   

Үнэт цаас, биржийн комиссын дарга Гэри Генслерийг ажлаас нь хална гэж Трамп хэлснийг хуралд оролцогчид уухайлан дэмжсэн байна. Учир нь, Генслер бол криптовалютын талаар хатуу байр суурь баримталдаг хүн бөгөөд "тус салбар дамчдаар дүүрсэн" гэж нэг бус удаа мэдэгдэж байсан юм.

Бага хурлын үеэрД.Трамп АНУ-ыг“дэлхийн криптовалютын нийслэл болгоно”хэмээн амласан байна.  Харин 2021 онд тэрбээр Fox Business телевизийн сувагт ярилцлага өгөхдөө “биткоин бол долларын ханшид дарамт үзүүлж буй луйврын хэрэгсэл” гэж мэдэгдэж байсан юм.

Өнөөдөр Д.Трамп хэлэхдээ, АНУ-ын засгийн газарт байгаа биткоиныг 100 хувь хадгалж, биткоины үндэсний нөөц сан бий болгоно хэмээн амлаж байна. Мөн криптовалютын асуудал эрхэлсэн Ерөнхийлөгчийн зөвлөлийг ойрын үед байгуулах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлжээ.

Сүүлийн үед технологийн салбарынхан Трампыг идэвхтэй дэмжиж байгаагийн дотор Теслаг үүсгэн байгуулагч Илон Маск байна. Түүнчлэн криптовалютын магнатуудболох ихэрВинклвос нар Трампыг дэмжиж байгаа бөгөөд Теннесси муж улсын Нэшвилл хотод 25-27-ны өдрүүдэд болсон Bitcoin 2024 бага хуралд оролцжээ.

Трамп үг хэлэхдээ, криптовалют олборлоходасарих хэмжээний цахилгаан эрчим хүч шаардлагатай гэдгийг дурдаад, энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд шинээр цахилгаан станцууд барих хэрэгтэйг онцлов. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn