Дональд Трамп: Америкийг улам агуу улс болгохын төлөө зүтгэ гэж бурхан намайг хамгаалсан

35

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 5-нд эхэлсэн. Санал хураалт Монголын цагаар 6-ны 12.00 цагт дуусаж, урьдчилсан байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгуулах нь тодорхой боллоо.
Ихэнх мужийн саналыг тоолж, үр дүнгүүд эхнээсээ тодорхой болсон. АНУ нийт 50 мужаас бүрдэх ба тухайн мужид хэн олонхын саналыг авна тэр нэр дэвшигч тухайн мужид оноогдсон оноог нийтэд нь авдаг. Үүнийг Электорал коллегийн оноо гэж нэрлэдэг бөгөөд нийтдээ 538 онооноос хэн нь төрүүлж 270 оноо авсан нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогддог. Тэгвэл АНУ-ын 50 мужийн 25-д нь Дональд Трамп илүүрхэж, одоогоор 267 Электорал коллегийн санал цуглуулж, АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой боллоо. Тэрээр Флорида мужийн Вест Палм Бич хотод ялалтаа зарлаж, дэмжигч, сонгогчдодоо талархал илэрхийлсэн юм.
Тэрээр хэлсэн үгэндээ "Та бүхэнд маш их баярлалаа. Бид улс эх орноо эдгэхэд нь туслах болно. Энэ зорилгынхоо төлөө тэмцэх болно. Улсаа буцаад хөл дээр нь босгох хэрэгтэй. Бид маш олон асуудал бэрхшээлийг хамтдаа давж гарлаа. Бидний бодож байснаас маш бохир тоглоом боллоо. Гэхдээ улс төр гэдэг угаасаа тоглоом. Гэхдээ бид хамтдаа үр дүнг нь хараад зогсож байна. Энэ бол улс төрийн ялалт гэж хэлж болно. Бидэнд итгэл хүлээлгэж, хуваагдсан улс орноо буцааж нэгтгэхэд надад итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа. 47 дахь Ерөнхийлөгч гэхээр муугүй сонсгогдож байгаа биз дээ. Надад санал өгсөн бүх ард иргэддээ талархал илэрхийлье. Намынхаа даргад мөн талархал илэрхийлье.
Би кампанит ажлынхаа хугацаанд өдөр бүр та бүхний төлөө тэмцсэн. Хамгийн сүүлийн эрч хүчээ хүртэл зарцуулсан. Би баян чинээлэг, аюулгүй Америкийг бүтээх хүртлээ амрахгүй. Бид Америкийн алтан үеийг дахин эхлүүлэх болно гэдгээ энэ өдөр хариуцлагатайгаар мэдэгдье. Энэ бол Америкийн ард түмний ялалт. Америкийг дахин агуу болгохыг зөвшөөрсөн том ялалт боллоо. Бид бас олонхын санал авсан гэдгээ онцолж хэлэхийг хүсэж байна. Олонхын санал авна гэдэг сайхан мэдрэмж төрүүлж байна. Америкийн ард түмэн бидэнд маш том эрх мэдэл, хариуцлагыг өглөө. Сенатад мөн Бүгд найрамдах нам яллаа. Түүнчлэн төлөөлөгчийн танхимаа удирдах эрхээ баталгаажуулсан.
Америк бол дэлхийн хамгийн гайхамшигтай агуу орон. Хол тасархай агуу орон. Бидний өмнөх үеийнхээ энэ улс орныг агуу байр сууринд аваачихын төлөө их хөдөлмөрлөсөн. Гэхдээ бид дахиад хүлээвэл энэ байр сууриа алдах байсан. Бид хилээ, энэ улсаа хамгаалах ёстой. Мөн хууль бусаар манай улсад орж ирсэн хууль бус хүмүүсийг явуулах ёстой. Хууль ёсны дагуу буцаад ирж болно.
Бид Америкийг зөв зам руу нь хурдан оруулах ёстой. Үүнийг хийх маш олон арга зам байгаа. Өнөөдөр бол Америкийн ард түмэн өөрийнхөө удирдах эрхийг буцааж эргүүлж авсан өдөр гэж дурсагдах болно. Бидэнд Саудын Араб, ОХУ-аас илүү газрын тос байгаа. Бид Америкийн ард түмнийг буцаан баяжуулахын тулд ажлын байраа шинээр бий болгож, эдийн засгаа эрчимжүүлэх болно. Бидэнд байгаа зүйл хэнд ч байхгүй.
Би кампанит ажлынхаа хугацаанд 900 орчим уулзалт хийсэн байна. Энэ уулзалтуудыг би нандигнан дурсах болно. Маш олон хүн надад "Бурхан таны амийг шалтгаантай болоод хамгаалсан" гэж хэлсэн. Шалтгаан нь тодорхой. Бид Америкийг улам агуу болгохын төлөө зүтгэх хэрэгтэй. Намайг зүтгэ гэж бурхан дахин нэг боломж олгосон гэж бодож байна. Даалгавар тийм амархан биш. Гэхдээ би өөрийнхөө бүх эрч, хүч, урам зоригоо зориулж Америкийн ард түмний төлөө тэмцэх болно. Аюулгүй, хүчтэй, баян Америкийг бий болгохын төлөө өнөөдрөөс би ажилдаа орлоо" гэжээ.
Эх сурвалж: CNNЭх сурвалж: CNN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn