Шувууны ханиад адуунд халдварладгийг нотолжээ

7

Шувууны ханиад нь адуунд ямар ч шинж тэмдэггүйгээр халдварладаг гэдгийг шинэ судалгаагаар тогтоожээ.
Глазгогийн их сургуулийн эрдэмтэд монгол адуунаас авсан цусны дээжээс вирусийн эсрэг бие илрүүлжээ. Тэд судалгааны  үр дүнгээ “Emerging Infectious Diseases” сэтгүүлд нийтэлсэн байна. Судалгааг ахалсан профессор Пабло Мурсиа “Sky News”-т  "Адуу бусад гэрийн тэжээвэр амьтдын нэгэн адил хүнтэй ойрхон амьдардаг бөгөөд хэрэв энэ вирус адуунд халдвал хүн халдвар авах магадлал нэмэгддэг” хэмээжээ.
Глазгоугийн вирус судлалын төвийн Анагаах ухааны судалгааны зөвлөл адуу H3N8 вирусээр үүсгэгдсэн ханиадаар өвчилдөг нь нэгэнт тодорхой болсон. Харин адуу нэгэн зэрэг H5N1-ээр өвчилсөн тохиолдолд вирус нь мутацид орох боломжтой.
H5N1 вирус нь хэдэн арван жилийн турш байсаар ирсэн бөгөөд шувууны голомтот дэгдэлт үүсгэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд шинэ хувилбар нь нүүдлийн шувуудтай хамт дэлхий даяар тархаж, хөхтөн амьтдад халдварлахын зэрэгцээ өөрчлөгдсөөр байна.
Эх сурвалж: Sky News
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn