Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд хуримтлагдсан ашгийг иргэд хүртэж эхэллээ

0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис Хаан” Үндэсний баялгийн сангийн тухай товч мэдээлэл хүргэлээ. 
Тэрбээр, Үндэсний баялгийн сангийн тухай хууль энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд батлагдсан. Уг хуулиа арванхоёрдугаар сарын 20-ны өдөр олон нийтэд тайлбарласан. Батлагдаад удаагүй ч тодорхой үр дүнгүүд гарсан байна. Монголчууд баялгаа ашиглаж чаддаг, хүртэж чаддаг, үүгээр дамжуулан нийгмийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чаддаг байх эрх зүйн зарчмыг л Үндэсний баялгийн сан гээд байгаа юм гэлээ. 
Тэрбээр доорх гурван санд төвлөрөн тайлбарласан юм.
Ирээдүйн өв сан нь ирээдүйд хадгална. Хуримтлалаа нийт баялгийн санг арвижуулахад захиран зарцуулах боломжтой хэлбэрийн сан юм. Энэ сангийн хуримтлал 3.9 их наяд төгрөгт хүрсэн байна.
Хуримтлалын санг шинээр бий болгосон. 2024 оны жилийн эцсээр 497 тэрбум төгрөг хуримтлагдсан байна. Үүнийг иргэн бүрт хуваахад 135 мянган төгрөг болсон. Энэ дансыг нээсэн бөгөөд И-Монголиагаар харах боломжтой. Баталгаажуулаад карт, хадгаламжийн дэвтэр хэлбэрээр авч болно. Энэ бол иргэдийн хувьд хадгаламж гэсэн үг. Цаашдаа орон сууц, боловсрол, эрүүл мэнд гэсэн чухал салбарт бэлэн бус хэлбэрээр захиран зарцуулах боломжтой болно гэв.
Хөгжлийн сан нь нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг улсын төсөв дээр дэмжлэг үзүүлж шийдвэрлэх, Хөгжлийн банкаар дамжиж зээл болон бусад хөрөнгө оруулалтын томоохон орчинд сэдэлжүүлэлт болоход чухал сан. Үүгээр дамжиж дэд бүтцүүдийг шийдсэн байдаг. Хөгжлийн сан нь Хөгжлийн банктай нягт хамтарч ажиллана гэсэн үг. Засгийн газар 2025 онд авто замын түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний дутагдалд хөгжлийн сангаас дэмжиж ажиллах шийдвэрийг гаргасан гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх бичлэгээс үзнэ үү. 
 скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn