Нэг сая сурах бичиг нөхөн хэвлэж, нийлүүлж байна

477
 
2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 680 мянга орчим хүүхэд суралцах урьдчилсан тооцоо гарчээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 42 000-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Тиймээс өмнөх жилүүдэд ашиглалтаас гарсан болон нэмэгдсэн хүүхдийн тоогоор, энэ хичээлийн жилд 100 нэр, төрлийн нэг сая ширхэг сурах бичиг нөхөн хэвлэж, нийлүүлэх болжээ. БШУЯ-ныхан эл тооцоог өнгөрсөн хавар гаргасан бөгөөд өдгөө 78 нэр, төрлийн 780 мянган ширхэг номыг сургуулиудад түгээсэн байна. Үлдсэнийг нь хичээл эхлэхээс өмнө нийлүүлэх аж. Төрөөс I-V ангийнхны сурах бичгийг 100 хувь, дунд, ахлах ангийнхны номын 40 хувийг хэвлүүлэх зардлыг санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл, 2018 он хүртэл дунд, ахлах ангийнхны 60 хувь нь сурах бичгээ өндөр үнээр худалдаж авдаг байсан юм. Тэгвэл БШУЯ өнгөрсөн онд сурах бичиг түрээслэх үйлчилгээ нэвтрүүлснээр хүүхдүүд сургуулийн номын сандаа 17 300 төгрөг төлөөд, бүх номоо ашиглах боломж бүрдсэн билээ. Түрээсийн орлогыг тухайн жилд акталсан сурах бичгүүдийг нөхөн хэвлэхэд зарцуулах журамтай.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn