Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын барилгын ажил эхэлжээ

22

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын ажлын явцтай танилцаж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр "Монголын Төмөр зам" ТӨХК болон гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг чиглэл өгөв.
Шинээр баригдаж буй салбар төмөр зам нь Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл үргэлжилнэ.
Нийт 102 км урт дан замтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байна. Тус бүтээн байгуулалтын ажилд үндэсний 110 орчим аж ахуйн нэгж, байгууллагын 2500 гаруй ажилтнууд оролцох юм байна.

Барилгын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр эхлүүлж, есдүгээр сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй 24 цагаар ажиллаж байна гэж ЗТЯ-наас мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn