"Багахангай-Хөшигийн хөндий" чиглэлийн төмөр замын терминал байгуулах талаар хэлэлцлээ

19
 
"Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр БНХАУ-ын Нэгдсэн олон улсын төмөр замын чингэлэг тээврийн компанийн Орлогч захирал Цянь Жун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал төмөр замын чингэлэг тээврийн салбарт хамтран ажиллах боломж, Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын терминал байгуулах талаар санал солилцов. Мөн төлөөлөгчид өнөөдөр Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь очиж танилцсан байна. Түүнчлэн Замын-Үүд нарийн царигийн өртөөний шинэ чингэлэг терминал барих төсөл, Хөшигийн хөндийн тээвэр, логистикийн төв байгуулах төслийн хэрэгжилтийн явцыг судалж, цаашид эдгээр төслийн хүрээнд хамтран ажиллах боломжийг талууд ярилцлаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn