Шинэ хэрэглэгчийн цахилгааны төлбөр хөнгөлөхдөө ижил төстэй айлтай дүйцүүлнэ

1 106
 
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх энэ амралтын өдөр хувийн хэвшлийн цахилгаан, дулааны тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай цахимаар хуралдаж Засгийн газрын 211 дүгээр тогтоолын дагуу гаргасан журмыг танилцуулж, тодруулга асуултад хариулт өглөө.

Эрчим хүчний сайдын тушаалын дагуу шинээр гарсан журмуудыг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 388 компанид хүргүүлсэн. Хувийн хэвшлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хоёр өдрийн турш хэсэгчлэн хийсэн хурлын үеэр хөнгөлөлтөд Дулаан дамжуулах төвийн цахилгааны төлбөр багтсан эсэх, цахилгаан, дулаанд шинээр холбогдсон айл өрхүүдийн төлбөрийг хэрхэн тооцох зэрэг асуулт ирлээ.

Тухайн дулаан дамжуулах төвийн цахилгааны тооцоо нь эзэмшигч байгууллагын үйл ажиллагааны зардалд суусан бол төлбөрийг журмын дагуу бүрэн чөлөөлөх юм. Мөн Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хангамж, хэрэглээг зохицуулах түр журмын 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт “Шинээр холбогдсон хэрэглэгчийн төрөөс хариуцах төлбөрийн хэмжээг тооцохдоо тухайн хэрэглэгчийн хэрэглээний гүйцэтгэлийг харгалзан ижил төстэй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын дундаж хэрэглээтэй дүйцүүлж тооцно” хэмээн заасан юм. Өөрөөр хэлбэл айл өрхийн халаах хэмжээ, өрхийн тоо, бүсийн онцлог зэргийг харгалзан тогтооно гэдгийг тодотгов.

Мөн хэрэглэгчдээс Засгийн газрын тогтоолын дагуу хэдий хэмжээний хөнгөлөлтөд хамрагдаж буй мэдээллийг авах хүсэлтэй байгааг тусгай зөвшөөрөл эзэмшигчид уламжилсан. Энэ талаар түргэвчилсэн арга хэмжээ авч ажиллахыг сайд Н.Тавинбэх холбогдох удирдлагуудад үүрэг өглөө.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn