Сэлэнгэ аймагт есөн хүнийг ТУСГААРЛАЖЭЭ

151

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаарх нөхцөл байдлын мэдээллийг /2020.03.01/ өгч байна.
Коронавирусийн халдвар дэлхийн 58 оронд тархаж, халдвар авсан хүний тоо 87 мянгад хүрчээ. БНСУ-д гэхэд  коронавирусийн халдварын шинэ тохиолдол нэг хоногийн дотор 376-аар нэмэгдсэн байна.
Коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ оны хоёрдугаар сарын 28-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван тохиолдлын шинжилгээний хариу гарсан. Шинжилгээгээр коронавирус илрээгүй. Хоёрдугаар сарын 29-нд ХӨСҮТ-д хоёр, Сэлэнгэ аймагт есөн тохиолдол, нийт 11 хүнийг тусгаарлан тандалд судалгаа хийж байна” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn