Нийслэлийн есөн дүүрэгт хог тээврийн автомашиныг хүлээлгэн өглөө

441
Нийслэлийн есөн дүүрэгт өнөөдөр хог тээврийн шинэ машинуудыг хүлээлгэн өглөө.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр "Хог тээврийн тусгай зориулалтын хүрэлцээ хангамж муу байгаа.
2012 онд нийслэлийн төсвөөс 163 машиныг өгснөөс хойш парк шинэчлэлт хийж чадаагүй. Парк шинэчлэл хийхгүй болохоор гэр хороолол, зуслан, орон сууцны хогийг дор бүрд нь авч чадахгүй хүндрэлүүд гарсан. Гэхдээ бид боломжоороо ажиллаж, хотын урсгал зардлын хэмнэлтээс зардал гарган хүндрэлтэй байгаа дүүргүүдэд хувийн хэвшлийн байгууллагуудыг оролцуулж хог тээвэрлэлтийг хийсэн.
Ковидтой холбоотойгоор Улаанбаатарын иргэд зусланд гарснаар ердийн үеэс хогны хэмжээ ихэссэн. Хотын Захирагчийн ажлын албанаас 200 гаруй сая төгрөгийн эх үүсвэрийг олж, зуслангийн бүсэд гурван ААН-ийн есөн машин гаргаж хогийг тээвэрлэж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргаас 2020 оны төсөвт суулгасан мөнгөөр тендер зарлан хог тээврийн 28 машиныг авч, нийслэлийн есөн дүүрэгт хуваарилж өгч байна.
Шинэ машинуудын баталгаат хугацаа 5-8 жил. Өнөөдөр өгч буй машинууд нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн FOTON маркийнх. Уг машинуудыг тендерт шалгарсан Бадамгуа-Орших компаниас авч байна. Foton маркийн машин нь олон улсын чанарын стандартын ангилалд багтдаг. Засварын болон сэлбэгийн төв нь Улаанбаатар хотод албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг" гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn