"Web Awards 2021" цахим салбарын тэргүүн наадамд орон нутгийн шилдэг сайтаар nutag.mn шалгарлаа.
![](http://nutag.mn/uploads/posts/2022-01/1641438203_tso.jpg)
![](http://nutag.mn/uploads/posts/2022-01/1641438223_ts.jpg)
Нутаг платформ нэгдсэн сүлжээ нь Монгол улс даяар өрнөж буйөдөр тутмын мэдээ мэдээллийг түргэн шуурхай нэгэн зэрэг түгээх, аймаг, орон нутаг, дүүргийн уншигчдад тохирсон мэдээллийг ангилан хүргэдэг.
Ингэснээр улс төр, нийгэм, цаг үеийн мэдээ мэдээллүүдийг аль ч дүүрэг, аймаг, сумаас цаг алдалгүй, түргэн шуурхай утаснаасаа нэгэн зэрэг хүлээн авж санал бодлоо хуваалцах, иргэдийн оролцоог цахим сэтгүүлзүйд нэмэгдүүлэх үнэн зөв мэдээллээр хангах зорилго тавин ажиллаж байна. Мөн аймаг дүүрэг бүрд нийгэмд ээлтэй тэмцээн уралдаан зохиох, төсөл ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
![](http://nutag.mn/uploads/posts/2022-01/1641438349_tsom.jpg)