Давж заалдах шатны шүүхээс Ц.Хуланд оногдуулсан ялыг 8.1 жил болгож шийдвэрлэжээ

Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгагдсан яруу найрагч Ц.Хулан, лам Б.Отгонбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоодугаар сарын 25-нд гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Хуланд есөн жил зургаан сар, Б.Отгонбаатарт найман жилийн хорих ял оноосон юм.