"Tsingtao"-ийн бичлэгний дараа япон шар айрагны борлуулалт нэмэгдэв

74

Өмнөд Солонгосын Японоос импортолдог шар айрагны хэмжээ өнгөрсөн онд огцом өсчээ. Энэ нь "Tsingtao" шар айрагны үйлдвэрийн ажилчин бүтээгдэхүүний түүхий эд рүү шээж байгаа бичлэгтэй холбоотой аж. Тус бичлэгээс хойш япон шар айрагны экспорт сэргэж, таван жилийн дараа Өмнөд Солонгосын импортын зах зээлд тэргүүлэгч байр сууриа олж авчээ.
БНСУ-ын Гаалийн албаны мэдээлснээр, өнгөрсөн онд Японоос 55.5 сая ам.долларын шар айраг импортолсон байна. Өмнөх онуудын мэдээллийг харвал, 2022 онд 14.5 сая, 2021 онд 6.9 сая, 2020 онд 5.7 сая ам.долларын бүтээгдэхүүн тус тус импортолжээ. Өнгөрсөн онд ийнхүү огцом өссөнөөр импортын бусад бүтээгдэхүүнийг хойноо хаясан байна.
Японы шар айрагны импорт 2018 онд 78.3 сая ам.доллараар нэгдүгээрт бичигдэж байсан. Гэвч хагас дамжуулагч болон дэлгэцийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийг Өмнөд Солонгос руу экспортлохыг Япон хязгаарласнаар 2019 онд 39.7 сая ам.доллар болж буурчээ. Мөн онд Япон улс нь Өмнөд Солонгосыг худалдааны журамд давуу эрх олгосон орнуудын жагсаалтаас хасчээ.
Харин хятад шар айрагны импорт өнгөрсөн онд 30.1 сая ам.доллараар гуравдугаарт бичигдсэн. 2022 онд 36.4 сая ам.долларын бүтээгдэхүүн Хятадаас импортолж байв.
"Tsingtao"-ийн ажилтны бичлэг аравдугаар сарын 19-нд нийтлэгдсэн. Компаниас тухайн үед мэдэгдэхдээ "Бичлэгт гарч буй үйлдвэр нь Хятадын зах зээлийн дотоодын хэрэгцээнд зориулан шар айраг үйлдвэрлэдэг" гэжээ. Гэвч энэ үйл явдал Хятадын хүнс, ундааны бүтээгдэхүүнд итгэх хэрэглэгчдийн итгэлийн бууруулсан юм.
Эх сурвалж: YONHAP
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn