Бразилд үер буусны улмаас 75 хүн амиа алдаж, 101 хүн сураггүй болжээ

61

Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын өмнөд хэсэгт орших Рио Гранде-ду-Сул мужид өнгөрсөн амралтын өдөр үер буусны улмаас 75 хүн хүн амиа алджээ. Мужийн иргэний хамгааллын газрын мэдээллээр тус улсын Уругвай, Аргентинтай хиллэдэг бүсэд үерийн улмаас 101 хүн сураггүй болж, 80 мянга гаруй хүн дүрвээд байгаа аж. Их хэмжээний үер буусантай холбоотойгоор Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва Засгийн газрын сайд нартай шуурхай хуралдаан зарлаж, Рио Гранде-ду-Сул хотод Ажлыг хэсэг гаргаж, аврах, сэргээн босгох ажлын талаар дэлгэрэнгүй ярилцсан гэнэ.

Одоогийн байдлаар Рио Гранде-ду-Сул мужид аврах албаныхан шуурхай ажиллаж байгаа бөгөөд нөхцөл байдал хүнд байгаагаас шалтгаалан хуягт, тийрэлтэт онгоц ашигласан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.

 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn