"Хамтарсан Засгийн газрын гэрээний бодлогын хороо нь no surprise буюу гэнэтийн шийдвэр гаргахгүй байх зарчим баримтална"

163

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, гурван намын хамтарсан Засгийн газрын гэрээний талаар хэлэлцсэн байна. 
Үүнтэй холбогдуулан ямар шийдвэр гарсан талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. 
Тэрбээр "Гурван намын хамтарсан Засгийн газрын гэрээний бодлогын хороо гэж байна. Энэ бодлогын хороонд гурван намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, бүлгийн дарга нар орно. 
Тэгэхээр энэ бодлогын хороо нь no surprise буюу гэнэтийн шийдвэр гаргахгүй байх зарчмыг баримтална. Засгийн газрын зүгээс гэнэтийн шийдвэр гаргахгүй гэдэг зарчмыг хэлж байгаа. 
Улс төрийн намуудын УИХ-д төлөөлж буй бүлэг нь эрх хэмжээгээ хэрэгжүүлээд шийдвэр гаргах нь нээлттэй. 
Энэ бол хамтарсан Засгийн газар гэнэтийн шийдвэр гаргахгүй байхад аль аль тал нь анхаарал талаар ярьж байгаа юм.
Хамтарсан Засгийн газрын гэрээний гол онцлог нь гурван намын төлөөллийн төв байгууллагаар дамжуулж шийдвэр гаргаж байгаа. УИХ, Засгийн газраас гаргаж буй баримт бичиг биш. Засгийн газарт зүгээр танилцуулж байгаа.
УИХ-ын бүлгүүд нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж буй гэдэгт үнэлэлт дүгнэлт өгнө. Бид УИХ-ын бүх гишүүнтэй зөвшилцөж байна. Бүсээс сонгогдсон гишүүдийн тулгамдсан асуудлаа ярина.
Зөвшилцлийн хүрээнд бүс, нийслэлээс сонгогдсон гишүүдийн саналууд хангагдаад ороод ирвэл хяналт тавих бололцоог бүрдүүлж байгаа юм. 
УИХ-ын гишүүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь чөлөөтэй хангагдаж байгаа гэж ойлгож байна. 
Гурван нам хамтарч байгаа учраас дундаа бодлогын хороотой байя. Энэ хороогоор гэнэтийн асуудлыг шийдвэрлээд явна. 
Жишээлбэл 2021 онд Герман улс гурван намын хамтарсан Засгийн газар байгуулаад үйл ажиллагааны хөтөлбөр, гэрээгээ цар тахлын улмаас өөрчилсөн.
Байгалийн давагдашгүй хүчин зүйл тулгарч гэнэтийн шийдвэр гаргах шаардлага үүсвэл Бодлогын хороо хуралдаж гэрээнд өөрчлөлтийг цаг үетэйгээ нийцүүлээд гаргаад явна.
Намын бүлэг зөвхөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хяналт тавина. Бүлгийн дарга нар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжиж буйд хяналт тавихаас биш ямар нэгэн үүрэг хүлээхгүй. 
Гэрээг гурван намын дарга нар зурж байгаа юм. Гэрээг боловсруулахдаа УИХ-аас баталсан урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа 2050" дээр суурилсан. 
Гэрээг улс төрийн тогтвортой байдлыг хангуулах, хамтдаа зөвшилцөөд тухайн төслийг урагшлуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд хэн нэгэн замын дундаас цаг үеэс шалтгаалж ухрах буцах эрхгүйгээр харж явах ёстой" хэмээн ярилаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn