Open Tech Summit-2022 тун удахгүй...

208

Голомт банк, CIO club, START компани, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ нар хамтран “Open Tech Summit-2022” форумыг зохион байгуулах гэж байна. Мэдээллийн технологийн салбарын нэгдсэн форум Open Tech Forum-2022 арга хэмжээг 2022.05.05-ны өдөр ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ЕРТӨНЦ - THE WORLD IS OPEN уриан дор зохион байгуулахаар төлөвлөөд буй юм.
Энэхүү арга хэмжээний гол зорилго нь технологийн салбарын төлөөллүүдийг нэг дор цуглуулан, тэдний уялдаа холбоог сайжруулах, салбарыг хөгжүүлэх шинэ алхам, нуугдаж буй шинэ боломжуудыг олж нээхэд оршино. Форумд Монголд үйл ажиллагаа явуулдаг мэдээлэл технологийн байгууллагуудын удирдлага, төлөөллүүд уригдан оролцож, салбарын өнөөдрийн дүр зураг, маргаашийн чиг хандлагын талаар санал солилцох юм.
Арга хэмжээг Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудас болон Gogo.mn, Ikon.mn хуудаснуудаар 2022 оны 05-р сарын 05ны өдрийн 13:00 цагаас шууд дамжуулан хүргэнэ.
Харин та арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөр, оролцогч байгууллагууд болон форумтай холбоотой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл ЭНД дарж бидэнтэй нэгдэнэ үү.
#OpenTechSummit2022
#TheWorldIsOpen
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bagakhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bagakhangai.nutag.mn